This website is part of the M.A.D. Investment Solutions Network.
Economy / Mongolia News / Real Estate / December 1, 2015

Нүүдлийн дасан зохицсон чадвараас Хотын эмзэг нөхцөл рүү шилжих нь

Share on Pinterest
Share with your friends










Submit

Энэхүү эссээ бичлэгээр би бээр тогтвортой байдлын зорилтод хүрэхэд хувьсах чадвар ямар үүрэгтэй болохыг тодорхойлыг зорино. Дээрх хоёр ойлголт харилцан зөрчилтэй юу эсхүл манай хотуудын тогтвортой байдлын тэнцвэрийг хангахад аль аль нь шаардлагатай юу? 

Юуны түрүүнд тус эссэгээр тогвортой байдал болон хувьсах чадварын олон өөр өнцгийг тодорхойлохоос гадна манай дэлхий, ертөнцөд тохиолдддог байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллийг мөн тодорхойлох юм. Монгол Улс хэрхэн уян хатанаар хувьсаж, тогтвортой байдалд хэрхэн хүрэхийг зорьж байгаа, мөн энэ нь хүн амд хэрхэн нөлөөлж буй үйл явдлын төлөвт нөхцөлийг харуулсан Улаанбаатар хотын нөхцөл байдлын судалгааг үүнд ашигласан болно.


Хувьсах чадварын тухай ойлгох нь

“…. 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж 100 гаруй сая хүн нэн ядууралд орох төлөв байдал ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч энэхүү хурдтай хөгжлийн ихэнх нөлөөллөөс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох идэвхтэй оролцоогоор урьдчилан сэргийлэх боломжтой (Халгэйт, Бангалор ба бусад… 2015 он)

Хотууд тогтвортой байдлын зорилтыг мөрдлөг болгох явдал нэмэгдсэн хэдий ч ихэнхдээ хувьсах чадварын хүчин зүйлийн чухалыг үл ойшоосноор хурдацтай өөрчлөгдөж буй уур амьсгалын эмзэгшилийг улам бүр нэмэгдүүлэхэд хүргээд байна. Байгалын гамшигт үзэгдлийн 80 (ная) хувь нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний оролцооноос шууд хамааралтай. (Хальгэйт, Бангалор ба бусад… 2015 он). Хэдийгээр бүхий л хүчин чармайлтаа дайчлан, ухамсарт үзлийг нэмэгдүүлэх хандлага нэмэгдэж байгаа ч ирж байгаа залгамж халаа үеийнхний цаг үед уур амьсгалын гадаад нөлөөлөл улам бүр хүндрэхээр байгаа юм. Иймд тогтвортой байдлын тухай сүржин том зорилтуудад шүүмжлэлтай хандаж, хот төлөвлөтийн орчны хувьсах чадварыг сайжруулах замаар илүү бодит зорилт руу хүрэх шаардлагатай юм.

Хувьсах чадвар болон тогтвортой байдлын тухай ойлголтын ялгааг ихэнх тохиолдолд нэг ижил зүйл мэтээр будилж, андуурах явдал их бий. Хотын хүрээлэн буй орчны тогтвортой байдал гэдэг нь бидний хэрэгцээ болон байгалийн нөөц хоорондын тэнцвэрийг хангах урт хугацааны бодлогод чиглэсэн байдаг бөгөөд бидний байгуулсан харилцан адилгүй хүчин зүйлсийн нэгдэл хэсгүүд өөр хоорондоо хоршиж, чингэхдээ бидний амьдралын хэрэгцээний хязгаарт нөөцийг шавхагдуулах сөрөг нөлөөлөлгүй байх, хүн амын тэгш нөхцөлөөр хангагдах байдлыг өргөжүүлэх, нийгмийн сайн сайхан болон эдийн засгийн өсөлтийг хангахуйц тэнцвэртэй бодлогын тухай ойлголт юм.

Хувьсах чадвар гэдэг нь тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг ойлголт тул концепцийн хувьд тодорхойлох нь тун ярвигтай. Энэхүү ойлголтыг 1970-д оны үед биологийн экосистемийн асуудлын хүрээнд анхлан хэлэлцэж байсан бөгөөд зөвхөн өнгөрсөн хорин жилийн хугацаанд л хотын хүрээлэн буй орчны сэдвүүдэд хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь хотууд алив төрлийн болзошгүй гамшигт үзэгдлийг тэсвэрлэж гарах, түргэн нөхөн сэргээгдэх, жам ёсоор эсхүл хүний оролцоотой хэвийн байдалд эргэн орох, чингэхдээ хотжилтын хэзээ ч ханашгүй өсөлттэй хэргэцээг зөв чиглүүлэхтэй холбоотой чадварт төвлөрүүлэн ойлгодог ойлголт юм. Шоу болон Шарма нарын “Хотуудын уур амьсгал болон гамшгийн үеийн хувьсах чадвар” номонд (2011 он) эл төрлийн гамшиг, эсхүл гамшгийн үеийн эрсдэлийг цочрол болон бухимдал гэсэн тодорхойлолтоор ангилжээ. “Цочрол” гэдэг нь тохиолдох магадлал багатай ч хүний амь, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд маш хурдан илэрцтэй бөгөөд хүчтэй нөлөөлөл үзүүлэх үйл явдал гэж тодорхойлсон байна. Цочрол нь ихэнхдээ цунами, газар хөдлөлт, хар салхи, гал түймэр, аюултай халдвар  өвчний дэгдэлт гэх мэт байгалийн гамшигийн үед илэрдэг хэдий ч АНУ-д тохиолдсон 9 сарын 11-ний үйл явдал, саяхан 11 дүгээр сарын 13-ны өдөр Парис хотноо тохиолдсон террорист халдлага зэрэг дайны түрэмгийллийн шинж чанартай үйл явдлаар мөн илэрдэг байна. Шоу болон Шарма нарын тодорхойлсоноор (2011 он) “Бухимдал” гэдэг нь “тохиолдох магадлал өндөртэй ч урт хугацацааны илэрцтэй, бага нөлөөлөлтэй ч ялангуяа суурин газрын ядуу бүлэгт өдөр тутам, цуврал давтамжтай үзэгддэг үйл явцыг хэлнэ” гэжээ. Эл төрлийн бухимдал нь ихэнхдээ ядуу, буурай амьжиргааны төвшин, зохисгүй дэд бүтэц, нийгмийн хангалтгүй үйлчилгээ, цаг хугацааны туршид шавхагдан барагдаж байдаг хуримтлалын нөөц, хөрөнгийн эрсдэл гэх мэт нийгэм, эдийн засгийн орчинд үүсч байдаг байна. Уян хатанаар хувьсах чадварыг агуулж буй хотууд хотын тогтмол ажиллагаатай дэд бүтэц эсхүл нийгмийн эмх замбраагүй байдлыг үүсгэх цочрол, бухимдалын илэрцийн хэмжээг урьдчилан тандаж байх нэн шаардлагатай. Хувьсах чадвар нь сайн инженерингийн арга зүйгээр шийдэх боломжтой техникийн сорилт биш гэдгийг ухамсарлахын хамт урьдчилан тооцоолох боломжгүй гамшгаас үүдэлтэй цочрол, бухимдалын үед үр ашигтай, уян хатанаар хувьсах чадвартай олон хүчин зүйлийн дасан зохицох боломжийн хүчтэй бөгөөд бие даасан байдлын харилцан хамаарлын цогц хөгжил хэмээн ойлговол зохино.

Хувьсах чадварын зорилтыг хэрэгжүүлэх хамгийн цогц шинж чанар бол үүсэх нөлөөллийн урьдчилсан хэмжүүрт тооцоо юм. Биет дэд бүтэц, нийгмийн бодлого, ашиглалтын үйлчилгээний хангамж, түүнчлэн олон нийтийн нийтлэг итгэл үнэмшил гэх зэрэг зүйлд хувьсах шинж чанар нүдэн дээр илэрхий харагдаж байдаг. Дуучин Эминэм “Детройтод илгээх захидал” дуундаа тухайн хотын олон нийтийн хувьсах чадварын голлох шинж тэмдэгийг тодорхойлсон.

Детройт
Гудамжнуудын чинь тэртээ гүнээс хувьсан өөрчлөгдөх чадвар бий болжээ
Чи үүнийг тогтоогоогүй ч чи үүнийг мэдэрч байгаа
Чамайг гэрээ гэж дууддаг хүмүүсийн урсгалаас чи үүнийг харж байгаа
“Би Детройтынх” хэмээн бахархалтайгаар зарлан тунхагладаг
Тэдгээр хүмүүсээс чи мэдэрч байгаа          (Matthers III, 2011)


Байгалийн гамшгийн нөхцөл байдлын нөлөөллийг тооцох нь

Байгалын гамшиг тохиолдох цаг хугацаа, хамрах хүрээг урьдчилан таамаглах боломжгүй ч хүрээлэн буй орчинд нөлөөлөл үзүүлж буй хүний үйлдэл, уйл ажиллагаа нь учирч болох хор уршиг, хохирлын хэмжээг улам бүр нэмэгдүүлж байдаг. Хүмүүс зорчих орон зай, тээвэр харилцаа үүсгэхэд хялбар, гол төлөв гол усны нөөц түшиглэсэн далайн эрэг, өргөн тал хөндийд нягтран нэгдэж хүн амын суурьшил бий болгосон. Өнгөрсөн зууны туршид хотуудын хөгжил маш ихээр өсөн дэвжиж, өнгөрсөн зууны байдлаар л гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хувь суурин бүсүүдэд нягтаршсан ба 1900 оны байдалтай харьцулахад  2007 онд суурин бүсийн тоо 10 хувиар нэмэгдэж, харин 2050 оны байдлаар 75 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гарад байна (Сояа, Канай. 2008 он). Хүн амын болон баялгийн хэт нягтаршил нь хувийн өмч болон орлогыг эрсдэлд хүргэж, түүнчлэн эдийн засгийн алдагдалд оруулж байдаг тул хот, суурин газрын хэт хурдацтай өсөлт уян хатнаар хувьсах чанарыг бараг үгүй хийж байдаг юм. Азийн ихэнх улс орнуудад эдийн засгийн үйл ажиллагааны 65-аас 90 хүртэлх хувь нь хот, суурин газар төвлөрсөнөөс (Шоу болон Шарма, 2011) хамаарч үндэсний эдийн засгийн дархлаагаа гамшигт нөхцөл байдалд хүргэх эрсдэл үүсгээд байгаа юм. Хувьсах чанарын бодлогогуй хөгжсөн хотууд хувийн хөрөнгөө байгалийн гамшигт бүхлээр нь эрсдүүлэх өндөр магадлалд байлгаснаар хөрөнгийн эрсдэл бүхлээрээ Үндэсний засгийн газарынх нь үүрэх үүрэг ачаа, тусламж тэтгэлгээс бүрэн хамааралтай болж хувирна. 2005 онд Нью Орлеанд тохиолсон явдал дээрх ойлголтын бодит нотолгоо билээ.

Байгалын гамшгит үзэгдлийн датабаазад (тоон өгөгдлийн бүртгэл) (EM-DAT) бүртгэгдсэнээр 1994-өөс 2013 оны хооронд дэлхий даяар нийт 6,873 байгалын гамшигт үзэгдэл бүртгэгдэж 1,35 сая хүний амь авч одсон буюу байгалийн гамшгаас жилд дунджаар 68,000 хүний амь эрсэдсэн байна. Түүнчлэн жилийн дундаж тохиолдлоор авч үзвэл өнгөрсөн 20 жилд нийт 218 сая хүн байгалийн гамшигт үзэгдлийн золиос болон хохирчээ. (Гамшигт нөхцөлийн тархац судлалын төв (CRED) 2015 он). Мөн байгалын гамшигт үзэгдлээс учрах гарз, хохиролын хэмжээ эдийн засагт асар сөрөг нөлөөтэй. Катрина, Синди зэрэг хар салхины улмаас АНУ-н даатгалын системийн салбарт нийт 150 гаруй тэрбум ам.долларын хохирол учирсан бөгөөд дэд бүтцийн нөхөн сэргээлт л гэхэд 80 тэрбум ам. долларын зардалтай болсон. Харин Хаитигийн газар хөдлөлтийн дараахь эдийн засгийн нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд хүртэл нөхөн сэргээхэд хэдэн үе, хэдэн тэрбум ам.доллар шаардагдах болоод байгаа юм.

Доорх графикаар байгалын гамшгаас учирсан гарз, хохирлын харьцуулсан үзүүлэлтийг тодорхойлсон болно.

Untitled-2

(Эх сурвалж: Байгалын гамшгит үзэгдлийн датабааз (тоон өгөгдлийн бүртгэл) (EM-DAT) 2009)

Байгалын гамшигт үзэгдэлийг даван туулахад барилга байгууламжийн арчилгаа, тордолгоо болон хувьсах чадварыг сайжруулах асуудал 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Парис хотноо зохиогдох COP21 (Уур амьсгалын өөрчлөлтын талаарх олон улсын 21 дүгээр бага хурал) бага хурлын үеэр хэлэлцэх үндсэн сэдэв болоод байна. Өмнөх бага хурлаар хэлэлцсэн асуудлууд дээр тулгуурлан тус бага хурлаар уур амьсгалын өөрчлөлт дэх хүний оролцооны нөлөөллийг багасгаж, түүнтэй тэмцэх аргачлалыг сайжруулах замаар дэлхийн дулаарлын хэмжээг 2 хувиар буруулахыг зорьж байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт болон Хувьсах чадварын Санаачлага (CDRI) байгууллагаас 2008 оноос эхлэн хотуудын шийдвэр гаргагчидад байгалийн гамшигт үзэгдэл эдийн засаг, хүн амд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээлэл, сургалт явулахаар зорьж эхэлсэн. Энэ цагаас хойш орлого буурай улс орнуудад шилжилт хөдөлгөөний стратеги боловсруулан тодорхойлох олон тооны үндсэн бодлогуудыг санаачлан гаргажээ. Дэлхийн хэмжээнд гамшиг тодорхойлох болон гамшгийн үеийн менежмент хөгжүүлэх салбаруудад хөрөнгө орулалт ихээр нэмэгдэж байгаа хэдий ч гамшигт нөхцөл үүссэн газруудад хүрээгүй, хүргэсэн ч үр ашгаа өгөөгүй, эсхүл огт хэрэгжүүлээгүй байсаар байна. (жишээ нь: Непал 2015 он). “Дэлхийн хэмжээний” бодлогын хүрээнд тодорхойлсоноор хилийн бүсийн зах зээлээс хамааралтай эсхүл шинэ тулгар хөгжиж буй улс орнууд эдийн засаг нэн эрсдэлтэй нөхцөлд байдалд байгаа нь зарим талаараа хөдлөшгүй, бодит үнэн болоод байгаа билээ.


Монгол Улсын нөхцөл байдлын тухай судалгаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь барууны хот төлөвлөлтийн загвараар тогтвортой байдлыг хөгжүүлэх оролдого хийж байгаа ч энэ зуур хувьсах чадвараа алдаж буйн нөхцөл байдлыг тодорхойлох хамгийн тохиромжтой кэйс (нөхцөл) юм. Улаанбаатар хот тус улсын нийт хүн амын 60 гаруй хувийн орон гэр болсон газар бөгөөд нийт үндэстний мэргэшсэн хүний нөөц болон санхүүгийн эх үүсвэр төвлөрснөөрөө онцгой эрсдэл хүлээх эмзэгшсэн орчин юм.

Тус улсын худалдааны үндсэн бараа, бүтээгдэхүүн болох түүхий эд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ улсынхаа ерөнхий эдийн засгийн нөхцөлөөс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ ихээр унаж, хууль, эрх зүйн болон улс төрийн тогтворгүй байдал үүсч, худалдан авах чадвар огцом унасантай холбоотойгоор бухимдалт нөхцөл үүсгэх хүчин зүйлс нь идэвхжижээ. 2000, 2001, 2002 болон 2009 онуудад тус улс зуднаас болж ихээхэн доройтож байсан (өвөлийн – 50С хүртэлх хэмийн огцом хүйтрэлээс улсын хэмжээний нийт малын үнэмлэхүй хувь хорогдсон). Үүнээс улбаалж хот суурин газар шилжихэд бэлтгэл хангагдаагүй малчид амьдралын баталгаажил хайж Улаанбаатар хот руу ихээр шилжин суурьжих болсоноор “байгалийн хүчин зүйлийн оролцоотой шилжилт хөдөлгөөн” үүсэж, ядуурал ихтэй суурин газрын нягтаршлыг нэмэгдүүлсэн байна. Үүний үр дагавараар өвөлийн цагт дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хот болж хаягдлын менежментийн зохицуулалт алдагдан, газар хөрсний бохирдол, ундны усны хангамжийн асуудлууд хяналтаас гарч, түүнчлэн байнгын тогтмол өсөн нэмэгдэж буй хүн амын наад захын ашиглалтын үйлчилгээг хангах үүрэгтэй нийтийн үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа огцом доголдон, гажуудаж эхэлсэн байна. Түргэн тусламжийн болон шуурхай үйлчилгээний албадын тоног төхөөрөмж, хэрэгсэлийн хангамж болон мэргэшсэн алба хаагчдын сургалт зэрэг нь нэн тарчиг, хотын төсөв бүрдэлт эрсдэлт байдалд хүртлээ буурсанаас нийтийн алба хаагчдын цалин олон сараар олгогдохгуйгээр тасрах болов.

Ийм нөхцөлийн дор Улаанбаатар хот дараагийн хахир өвөлийг угтан авч байх зуур цаг уурчид дараачийн гамшигт зуд тохиохыг урьдчилан сануулж эхэлжээ. Энэ удаад эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд цаг үед таарч байгаа нь хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангах боломжгүй болгож, ядуурлын хүчин зүйлсийг улам өдөөх магадлал өндөр болов. Ойролцоогоор Улаанбаатарын хотын нийт хүн амын 45% албан бүс суурьшлийн хэлбэр болсон гэр хороололд амьдарч байгаа бөгөөд эдийн засгийн хүндрэл дээрх “гэр хорооллын” гэгдэх өрхүүдэд ихээр нөлөөлөх магадлалтай юм. Учир нь орлогын баталгаажилгүй иргэд галлагааны нүүрсээ худалдан авах, үндсэн хүнсний хэрэглээ болсон идэшээ хөдөө, орон нутгаас захиалах боломжгүй болохын зэрэгцээ эдийн засгийн боломжууд улам бүр хумигдаж буй орчинд тэдний өөрсдийгөө аваад явах чадвар нь улам унах нь тодорхой. 2015 оны өвөл тохиох зуднаас шалтгаалж хөдөө, орон нутгаас хот, суурин газар руу хөврөх шилжилт, хөдөлгөн улам бүр нэмэгдэж, хотын менежментийн хязгаартай сангийн зардлыг шавхах хэмжээнд хүргэх ба хэзээний хэт нягтаршлын эрсдэлт нөхцөлд хүрсэн хотын голын ай сав, үер зайлуулах суваг, эсхүл дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ хүрэхэд хэт өндөр өртөг бүхий алслагдмал, өндөрлөг дэнж уулаар шинэ суурьшил нэмэгдэх магадлалтай. Ингэснээр газар хөрсний, агаарын, усны бохирдлын хэмжээ нэн аюултай байдалд хүрч, мөн дахин газар олгох, хувьчлах зэрэг улс төрийн шинж чанартай тоглолтуудыг өдөөн, нийгмийн байдлыг эрсдүүлэх нөхцөлийг хурцатгах үндэслэл болох болзошгүй юм.

Улаанбаатар хот цочролын хүчин зүйлс өдөөгдөх хамгийн өндөр магадлалтай хот юм. Тус хот газар хөдлөлтийн өндөр идэвхжилт бүсэд байршихаас гадна цаг уурын огцом өөрчлөлттэй хот билээ (хасах 40 хэмээс нэмэх 40 хэмд хэлбэлзэх менежментийн асар өндөр зардалтай). Тус хот нь дэлхийн хамгийн хүйтэн хот бөгөөд Зөвлөлтийн үеийн дэд бүтцийн системийн удирдлагад суурилсан (арчилгааны нэн хүнд бөгөөд үр ашиггүй тогтолцоо) халуун хүйтэн ус, цахилгаан дулааны төвлөрсөн хангамжтай хот юм. Өнөөдрийг хүртэл энэхүү цорын ганц хараат системийг орлох өөр бусад дэд бүтцийн эх үүсвэрийн болон удирдлагын системийг барьж байгуулаагүй. Тус хотын дулаан, эрчим хүчний хангамжийн 2 (хоёр) станцын ажиллагааг доголдуулах аливаа нэгэн үйл явдал тохиолдоход л хасах 40 цельсийн хүйтэнд оршиж байгаа хотын дулаан хангамж бүхэлдээ зогсох бөгөөд гамшигт нөхцөл байдлын үед нэг бол массаар нь хөрш Хятад болон Орос улсууд рүү нүүлгэн шилжүүлэх, эсхүл уламжлалт нүүдлийн түр хорогдох оромжид (монгол гэр) дасан зохицуулах л хувилбартай үлдэх болно (орчин цагийн зах зээлийн хэв маягийн шаардлагад нийцэхгүй, үүсэж болох бусад үр дагавараас урьдчилан сэргийлэх боломжгүй ч гамшгийн үед уян хатанаар хувьсах чадварт оруулах хамгийн зохимжит хувилбар байх болно).

Улаанбаатар хот бусад улсын масс хэмжээний хот төлөвлөлтийн бодлогын даган дууриаж, хот хөгжүүлэлтийн хүчтэй, амбицлаг төсөл бүхий хотыг аль болох аварга бүтцээр ажиллуулах, өндөр хүчин чадлын эргэлт шаардсан байнгын ачаалалтай моторын ажиллагаатай загварыг хуулбарлахыг оролдож, ямар ч амьдралгүй буюу бодит байдалд үл нийцсэн “алсын харааг” тогтвортой байдлынхаа зорилго болгон хэрэгжүүлэхдээ эрсдэлт нөхцөл байдалд хүргэх эмзэг, мэдрэг хүчин зүйлүүдийг давхар хэт өдөөж байгаагаа үл ойшож, хувьсах чадварын дотоод хүчин чадлаа улам бүр алдагдуулсаар байгаа юм. Түүхэнд дасан зохицох чадвар, уян хатнаар хувьсах чанар хамгийн ихээр хөгжсөн үндэстэн гэдгээ нотолж явсан ард түмэн эрсдэлт нөхцөлд байдалд орших чадвараа маш хурдтайгаар алдаж байгаа, эсхүл эрсдлийн үеийн бэлэн байдал хамгийн муу улс болж хувирч байгаа нь тун эмгэнэлтэй дүр зураг болоод байна. Ийм дүр зургийг өөрчлөхийн тулд Монгол Улсын шийдвэр гаргагчид болон хот төлөвлөгчид өөрсдийн итгэж буй дээрээс доош чиглэсэн удирддагын бүтэцтэй, төсөл хөтөлбөрийн шинж чанартай, утопи хотын загвараар хөгжүүлэх гэж оролдохоо зогсоож, хот гэдэг хүмүүсийн орон гэр бөгөөд хүн амын үндсэн цөм аюулгүй, баталгаатай байх загварар төлөвлөх ёстойг аль болох эрт ухаарах учиртай юм.

“[хотууд] …. шийдвэр гаргагчид болон төлөвлөгчдөөр удирдуулдаг ч хөгжил дэвшлийг түүний оршин суугчидын баталгаажилтаар цэцэглүүлдэг юм”     (Жейкобс 1961 он)


Улаанбаатар хот хувьсах чадварын үзүүлэлтээ сайжруулахын тулд юу хийвэл зохих вэ?

Уян хатнаар хувьсах чадварын чадавхийг хөгжүүлэх асуудал эрсдэлт хүчин зүйлсийг багасгах, түүнчлэн байгалийн гамшгийн болон эдийн засгийн доройтлын эмзэг шинж чанарыг тодорхойлох асуудлын хүрээнд төвлөрч байдаг. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газруудын хоорондын зөвлөлөөр (IPCC 2013) хотуудын “эрсдлийн шалгалтын илэрц болон дасан зохицох чадавхи”-ийн мэдрэг шинж чанарыг тодорхойлжээ. Энэхүү мэдрэг шинж чанарын судалгаанд барилга болон дэд бүтцийн байгууламжуудын гамшгийн нөхцөл байлдыг тэсвэрлэх биет чадавхийг тодорхойлсоноос гадна нийгэм, олон нийт болон удирдлагын систем хүнд цочрол үүсгэж, эдийн засгийн гарз, хохирол дагуулах эл төрлийн гамшгийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулж, дасан зохицох чадавхитайг мөн тодорхойлсон байна.

Хувьсах, дасан зохицох чадвар, түүнийг хэрэгжүүлэх арга зүй төдийлөн нарийвчлан боловсруулагдаж гараагүй байгаа ба одоог хүртэл дөнгөж бодлогын “балчир” үе дээрээ явж байгаа юм. Хотын хувьсах чадварыг сайжруулах процессын явцад нийгмийн эмзэг бүлэг аливаа сөрөг нөлөөлөлд үл өртөх байдлаар нийгмийн болон биет зүйлсийн хамгааллын сүлжээг харгалзан тооцох шаардлагатай. Барнет Жи болон О’Нийл нарын “Зохиомол дасан зохицуулалт” (2010 он) номонд боловсруулсан концепцид бичсэнээр “аливаа дасан зохицуулах стратеги бусад систем, салбар болон нийгмийн бүлгийг эмзэг байдалд оруулах магадлалтай” гэжээ. Өөрөөр хэлбэл, аливаа богино хугацааны зорилт, түүнтэй холбоотой шийдвэр ирээдүйн цаг үеийн хүндрэлтэй асуудлыг улам угжируулах эсхүл нийгмийн бусад бүлэгт сөргөөр нөлөөлөх үр дагаварыг бий болгох эрсдэлтэй юм. Жишээлбэл, Австрали Улсад 2009 онд тохиолдсон хэт халалтын улмаас агаарын хөргөлтийн төхөөрөмж (air-conditioning) -ийн масс худалдан авалт явуулсанаас улбаалж урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал үүсэн, хотын удирдлагын тогтолцоонд эрчим хүчний хэт өндөр хэрэглээний гажуудал бий болсон билээ. Монгол Улсын хувьд богино хугацацааны улс төрийн шинж чанартай шийдвэрээс хамаарч бага хүүтэй моргейжийн зээлийн бодлогын хөгжлийг тогтворгүй байдалд хүргэсэнээс гадна сонгуулийн үр ашигт хүрэх зорилготой бэлэн мөнгө тараасан нөхцөлүүд нь өдгөө хэрэгцээт ашиглалтын эх үүсвэрийг үгүй хийж, алдагдсан боломжийн өртөгийг нэмэгдүүлээд байгаа билээ. Ус, тээвэр, болон ашиглалтын бусад зардлын өртөг тогтмол нэмэгдэж байгаа нь эдийн засгийн зардлаа нөхөхүйц тогтвортой байдал үүсгэх боломжтой ч дээрх үйлчилгээний үнэ, тарифыг зохист харьцаагаар пропорцлоогүйгээс (хуваарьлаагүй) албан бус суурьшлын бүс болон хувийн сууцны оршин суугчдад (гэр хорооллын) хэт эмзэг нөлөөлөл үзүүлэх болжээ. Донорын сангуудаас хэрэгжүүлж буй гэр хорооллын бүсүүдийг хөгжүүлэх өргөн хүрээг хамарсан төсөлүүд нь нийгэм, эдийн засаг, цаг уурын нөхцөл байдлаас хамааралтай хувьсах чадвар дутагдсанаас шалтгаалж бие даасан байдлаар, хараат бус хэрэгжих боломжоор хомс болоод байна. Мөн улс төрийн шалтгаанаас үүдэлтэй урсгал зардал улам бүр нэмэгдэх болжээ. Эл төрлийн төслөөр цаг уурын эрс тэрс нөхцөл байдалд дасан зохицсон ч өндөр нягтаршилтай орон сууцны бүтцэд үл зохицох эдийн засгийн эрсдэлт бүлэгт багтах өрхүүдийг ашиглалтын энгийн стандартад ойртуулж, амьдралын хэв маягийг нь өөрчлөх замаар хотжилтыг хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Гэсэн хэдий ч хувь хүн бие даан тус бүрийн хяналтаа хангах чадвараа алдаж байгаагийн хувьд байгалийн гамшигт үзэгдэлд хэт эмзэг байх хүчин зүйлс нэмэгдэж, дасан зохицох, хувьсах чадвар нь хэт суларч болох нөхцөл үүсэх нь тодорхой юм.

Хувьсах чадварыг хэвээр хадгалахын тулд эрсдэлийн хүчин зүйлийг багасгах урт хугацааны стратегийн бодлогыг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь хот, суурин газрын орчинд сайтар зохицсон байхаар боловсруулагдсан байх ёстой. Саяхнаас Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж эхлээд буй “Улаанбаатар хот дахь сургуулийн барилгуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжийг тодорхойлох” төсөл шиг биет зүйлсийн тэсвэрлэх чанарыг сайжруулахад эл асуудлыг цогцоор нь бөгөөд бүхэл зохицололтой нь шийдвэрлэх зорилт тавих шаардлагатай юм. Үүнд хотын барилгын чанарын стандартыг сайжруулах, тус бодлогыг мөрдөн хэрэгжүүлэх асуудлын хүрээнд оршин байгаа дэд бүцийн системд үл нийцэх барилгуудыг буулгах, барилгын төрөлжил болон ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар ашиглалтын бүсчлэлийг нарийн тодорхой тусгаж зохистой харилцаанд оруулах зэрэг асуудлыг мөн багтааж үздэг.

Годшак (2003 он) “Гамшгийн хүчин зүйлээс үүсч болох хор, уршгийг багасгах уламжлалт аргаар биет системийн гамшгийг тэсвэрлэх асуудлыг анхаарсаар ирсэн. Гэнэтийн осол, эндэлээс хамгаалахад энэ нь үндэслэлтэй арга хэдий ч ирээдүйд хотын нийгэм, олон нийт, албан байгууллагуудын дунд болзошгүй гамшигаас үүсэх хор уршиг, эрсдэлийг багасгаж, эл нөхцөл байдлын үед зөв арга хэмжээ авах сургалт, хөтөлбөр явуулахад анхаарах нь зүйтэй. Учир нь тэд л хотод эзэмшиж буй барилгах, байгууламжийн хувьсах чанар, орших чадавхийг цаашид сайжруулахыг хариуцаж явах үүрэгтэй юм” хэмээн шүүмжилжээ.

Олон нийтийн болзошгүй гамшгийн үеийн талаарх мэдлэг, боловсролыг сайжруулж, гэр хорооллын оршин суугчдыг хувьсах чадварын үзүүлэлтийн үндсэн оролцгчдоор татан оролцуулах арга зүйг хэрэглэснээр олон нийтийг аюулт нөхцөл байдалд бэлтгэх, даван туулах аргуудад дасан зохицуулах санаачлагыг идэвхжүүлэх болно. “Бодит байдал дээр дасан зохицох чадавхи гэдэг нь эл төрлийн нөхцөлд байдалд гарч байсан алдаанууд дээр суралцах, ямар тохирсон арга хэмжээ авч болох тухай туршлага солилцох асуудлуудад хамаарч байдаг юм” (Адгер 2003 он). Ийм төрлийн оролцооны чадавхийг бий болгосны гол эерэг үр дүн нь тус тусдаа бие даасан зохион байгуулаттай, алслагдмал амьдарч байсан нийгмийн бүлгүүдийг өнөөгийн өндөр нягтаршилтын дор хувийн амьдралын хэлбэр маягаа нэгтгэх болж буй нийгэм, олон нийтийн гишүүдийг нийгмийн нэгдмэл санаа зовнил, хамтарсан шийдлийн хэлбэрт оруулж буй явдал юм. Хотын ядуу бүлэг нийгмийн хүчтэй нэгдэлд орсоноор болзошгүй гамшгийн нөхцөлд байдалд үүсэх айдас, түгшүүрийг даван туулахад харилцан дэмжлэг үзүүлэх чадвартай бүлэг болж чаддаг. Олон нийтийн бат бэх, хүчтэй нэгдэл үгүй тохиолдолд нийгмийн эмх замбраагүй байдал хяналтаас гартал даамжирч, гамшигийн хор, хохирлыг улам бүр нэмэгдүүлэх эрсдэлтэй болдог байна. Нийгмийн хамтын зохицолыг бий болгосноор хотын бодлого боловсруулагчид, оршин суугчид болон шуурхай үйлчилгээний албад хоорондын харилцааны хэвийн байдал хангагдаж, харилцан туршлага, дэмжлэгээ солилцож, нийгмийн дасан зохицох уян хатан чадварын чадавхийг баталгаажуулах болно.


Тогтвортой байдал алдагдахас урьдчилан сэргийлэхийн тулд хувьсах чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлага бий юу? 

Хот гэдэг технологи, эдийн засаг, улс төр, нийгэм, хүрээлэн буй орчны элемент нэгдлүүдээс бүрдсэн цогц амьд организм (биемахбодь) юм. Эдгээр нэгдлүүдийн дотроос хүн амын нягтаршил, олон нийтийн байгууламж, талбай, харилцан холбогдсон хамаарал бүхий дэд бүтцийн систем, архитектур загварчлалын холимогшил зэрэг зүйлс хотын таатай нөхцөлийг хамгийн ихээр бүрдүүлдэг ч гамшигт нөхцөл байдлын үед хамгийн өндөр эрсдэл үүсгэдэг цогцолбор нь болдог. Ядуурлыг бууруулах, хүрээлэн буй орныг хамгаалах, чадавхийг хөгжүүлэх арга хэрэгсэлийг бүрэн ашиглахгуйгээр хотын тогтвортой хөгжлийг хангах боломжгүй бөгөөд барилгажсан орчин нь өөрөө гамшгийн нөхцөл байдлын нөлөөллийг шингээх чадваргүй тохиолдолд байгалийн болзошгүй гамшигт үзэгдэл болон суурин газрын болзошгүй террорист халдлагын үед гарах гарз, хохирлын сөрөг нөлөөллийг улам ноцтой болгох үндэслэл нь болж байдаг билээ.

Гамшгийн нөхцөл байдал бүрэн хувьсах чадварт хүрнэ гэдэг мөн л боломжгүй зорилго байх бөгөөд эл төрлийн зорилгыг тодорхойлох ч боломжгүй юм. Бид саяхнаас л хотын хөгжлийн бодлогод уян хатанаар хувьсах чадвар болон сөрөг нөлөөллийг багасгах, зайлсхийх үйл явцыг багтаан оруулах нь асар том цар хүрээг хамарсан, хэт ярвигтай цогцолбор асуудал болохыг ухаарч эхлээд байгаа юм. Хэт нүсэржсэн хотын хүрээлэн буй орчины биет болон нийгмийн хувьсах чадварыг загварчлахаас гадна энэ талаарх аливаа санаачлага, идэвх зүтгэл, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг үнэлэн дүгнэх, тооцон хуваарьлах бололцоотой байхуйцаар олон нийтэд хүртээмжтэй болгох нэн шаардлагатай. Учир нь энэ нөхцөлд өөрийн шаардлага, хэрэгцээний дагуу амар хялбараар дасан зохицох бололцоотой байхуйц боловсруулагдсан, туршигдсан бэлэн шийдэл гэж одоо хэр үгүй. Өдгөө байгаа нөхцөл байдалд болзошгүй гамшгийн нөхцөл үүсэх тохиолдолд хүлээх бодит эрсдэл, тухайн эрсдэлээс нэмэгдэн үүсэх гарз, хохиролыг урьдчилан тооцож, эл тохиолдолд гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн стратегийг бодит үндэслэлтэй, өртөг багатай, дасан зохицуулах боломжтойгоор тооцон дүгнэхийн тулд урт хугацааны төлөвлөлт бүхий хичээл зүтгэл шаардсан нарийн ажиллагаа явуулах шаардлагатай. Байгалын болзошгүй аюул, гамшгийн үед хувьсах чадварыг хангах цорын ганц шийдэл гэж байхгуйтэй адил хот суурин газарт үйлдэх террорист халдлага, эсхүл эл төрлийн аюул учруулахуйц хүний санаатай үйлдлийн үед авч хэрэгжүүлдэг тогтсон нэг арга шийдэл гэж үгүй юм.

Уян хатанаар хувьсах чадварын санаачлага нь уур амьсгал, хүрээлэн буй орчин хурдацтай өөрчлөгдөж буй хотуудын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд төвлөрөн анхаарах асуудал боловч хотын тогтовортой байдлыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зорилтоос салангид авч үзэх шаардлагатай юм. Харин бодлого боловсруулагчид аливаа төсөлийн хувьсах чадварыг тооцохын хамт бусад тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах арга хэрэгсэлийг нарийн зохицуулан хэрэгжүүлэх шаардлагатай. “Уур амьсгалын өөрчлөлтийг тогтворжуулахад аливаа зөв төлөвлөлт, зорилтгүй бол хэдэн арван жил болсон ч эмзэг бүлгийн иргэдийг ядуурлаас гаргах асуудал ямарч амжилтыг олохгуй” (Андерсон 2015 он). Хувьсах чадварын бүх шинжийг бүрэн агуулсан, гамшигийн нөхцөл байдалд хэт өндөр ач холбогдол бүхий төлөвлөлт нь тухайн хотын өөрийн мөн чанар, танигдах онцлогийг алдагдуулж, суурин хүрээлэн буй орчны жижиг, дунд олон нийтийн эрчимтэй нэгдэл, динамик үйл явцыг золионд гаргах өндөр эрсдэлтэй. Иймд хувьсах чадварыг хөгжүүлэхдээ тогтвортой хөгжлийг эрсдэлд хүргэх үнээр хийж болохгуй бөгөөд эл хоёр асуудлын аль аль нь нэн шаардгатай элементууд хэдий ч хотуудыг амьдрахыг хүсэмжилхуйц, энгийн хялбар тогтолцоотой байх хүчин зүйлийг үл алдагдуулахаар тооцон боловсрууладах ёстой юм. Жишээ нь хувьсах чанар өндөртэй, цаашид улам бүр өсөн дэвжих боломжтойд тооцогдсон Детройт хотод элдэв хор уршиг дагуулах төрөл бүрий зөвшөөрөл олгох байдал цаг цагаар нэмэгдэн даамжрах болсон тул Детройт хот цаашид хувьсах чадвартай хот хэмээн нэрлэгдэхээс татгалзах болжээ (тогтвортой хөгжлийн зорилтоо умартан гагцхүү хувьсах чанарт анхаарсанаас тэнцвэр алдагдсан).

Өнөөгийн хэт эмзэгшсэн бөгөөд өөр хоорондоо бүрэн хамааралын сүлжээнд холбогдсон ертөнцөд хотын уян хатанаар хувьсах, амьдрах чадварын чанарыг сайжруулахыг ухамсарлахгуйгээр тогтвортой байдлын тэнцвэрийг хангах боломжгүй юм. Дээрх хоёр өөр төрлийн концепцийн хараа, зорилго харилцан адилгүй, эрс өөр шинж чанартай байсаар байтал нэг төрлийн бодлого, шийдвэрт хамруулж, ижил арга загвар хэрэглэх алдаа гардаг. Иймд гагцхүү харилцан шүтэлцээтэй байх бодлогоор хувьсан амьдрах чадвар бүхий тогтвортой байдлыг хангах бодит боломжийг бүрдүүлэх юм.

“Тогтвортой хөгжил бол бидний зорьж буй хамгийн эрүүл зорилго мөн. Эдийн засаг, экологи, эсхүл улс төрийн аль ч хүчин зүйлсээс үл хамааран бид өөрсөддөө байгаа нөөцийн хэмжээнд хөгжлийг чиглүүлж буй зорилго боловч тодорхойгүй хугацаагаар энэ нь үр ашиггүй зорилго хэвээр байх болно. Бид орлуулж үзээгүй, өөрчлөх тухай бодож байгаагүй хэрэглээний зуршлаа өөрчлөн багасгах замаар хэрхэн байгаа нөөцийнхөө хэмжээнд амьдарч сурах вэ?” (Кассио 2009). 


Ашигласан ном, товхимол:

  • Адгер Н.В. (2003) Дасан зохицох чадавхийн нийгмийн нөлөөлөл. Б.Смит, Ж.Т.Клайн (Элдс) Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох чадавхи болон түүний хөгжил. Лондон: Империал Коллежийн хэвлэх хүрээлэн
  • Андерсон М. (2015) “Дэлхийн дулааралын хэмжээ нэмэгдвэл 100 сая хүнийг ядуурал руу түлхэх магадлалтай гэж Дэлхийн Банкнаас анхааруулав” Гардиан сэтгүүл (2015 оны 11 дүгээр сарын дугаар)
  • Барнет О’Нийл С. (2010) Үл зохицол. Уур амьсгалын өөрчлөлт номын 20-р бүлэг, 211-213 дугаар хуудас
  • Кассио Ж. (2009) Дараачийн том асуудал: Дасан зохицох чадвар Гадаад бодлого, 4 дүгээр сар http://www.openthefuture.com/mdia/FP-casiopdf (2015 оны 11 дүгээр сард нэвтэрсэн)
  • Годшак Д.Р. (2003) “Хот, суурин газрын болзошгүй гамшигт аюулын хор, уршигийг бууруулах нь” Байгалийн гамшигт үзэгдлийн шинжилгээ номын 4(3) дүгээр бүлгийн 136-143 дгуаар хуудас
  • Халгэйт С, Бангалор М, Бонзаниго Л, Фэй М, Кэйн Т, Нарлох Ю, Розенберг Ж, Трегюр Д, Вохт-Шилб А (2015) “Цочрол үүслийн давалгаа: Уур амьсгалын өөрчлөлт ядууралд нөлөөлөхийн эсрэг менежмент”. Уур амьсгалын өөрчлөлт болон хөгжлийн цуврал бодлогууд” Ваншингтон ДС: Дэлхийн банкны хэвлэлийн газар
  • IPCC (2013) Уур амьсгалын өөрчлөлт 2013: Физикийн шинжлэх ухааны үндэс.  Уур амьгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын зөвлөлдөх чуулганы үнэлгээний 5 дугаар тайлангаас гаргасан 1 дэх ажлын хэсгийн тайлан. Платнер Ж-К, Тинор М, Аален С.К, Бошунг Ж, Нуэль А, Сиа Ю, Бекс В, Мидлий. Кэмбриджийн Их сургуулийн хэвлэх хүрээлэн
  • Жейкобс Ж, (1961) “Америкийн их хотуудын үхэл, амьдрал”. Нью Ойрк: Рэндом хэвлэлийн газар
  • Сояа И, Канай М, (2008) Дэлхийн Хот төлөвлөлт: Лондоны эдийн засгийн сургууль болон Дойче Банкны Алфред Хейраусен Нийгэм сангаас хэрэгжүүлэсэн “Хот, суурингийн эрин төсөл”. Файдон.
  • Байгалын гамшигт үзэгдлийн судалгааны төв (CRED) (2015) Байгалын гамшгийн үеийн хүний үнэ цэнэ 2015, Дэлхий нийтийн хэтийн төлөв байдал http://reliegwed.int/sites.reliefwed.int/files/resources/PAND_report.pdf (2015 оны 11 дүгээр сард нэвтэрсэн)





Previous Post
Ts. Elbegdorj's statement at UN Climate Change Conference
Next Post
Mongolia: Historic vote abolishes death penalty






More Story
Ts. Elbegdorj's statement at UN Climate Change Conference
B.Khuder. Ulaanbaatar /MONTSAME/ At the 2015 UN Climate Change Conference of Parties to the United Nations Framework Convention...